Гэмтэлтэй үсний эмчилгээ
5 ШАТЛАЛТ ЭМЧИЛГЭЭ
Үс юунаас болж яагаад гэмтдэг вэ?
Бидний үс маш олон шалтгаанаас болж гэмтдэг. Тэжээл дутах, халуун сэнс индүүний нөлөөлөл, нойтон үсээ самнах, хими болон будагны нөлөө, даавуун дэрэн дээр унтах, үсээ алчуураар үрж хатаах, хэт их угаах, эмчилгээний тайралт хийлгэхгүй байх гэх мэтчилэн маш олон шалтгаан дурдаж болох боловч бидний завгүй, амжихгүй эсвэл бүр арчлаад арчлаад нэмэргүй гэх гол шалтгаанаас болж үс маань хүртэх ёстой хайр халамжаа хүртэхгүй байсаар нэг мэдхэд ХЭТ ГЭМТЭЛТЭЙ үсний ангилалд орсон байдаг.
Бид харин та бүхэндээ ИД ШИДИЙН гэмээр гэмтэлтэй үсний цогц курс нөхөн сэргээх эмчилгээг санал болгож байна.
Италийн алдарт OWAY брендийн 100% байгалийн гаралтай Rebuilding багц бүтээгдэхүүнээр гунигтай, хайр дутсан үсийг тань эмчилж эрүүл жаргалтай үсийг бий болгоно.
Rebuilding буюу нөхөн сэргээх эмчилгээ нь 5 шатлалтай бөгөөд хэт гэмтэлтэй үсэнд угаас үзүүр хүртэл тэжээл өгөн кератин молекулын давхарга дахин үүсгэх замаар гэмтлийг эмчилдэг.
Rebuilding serum
Шингэн уураг. Энэхүү бүтээгдэхүүн нь үсний гүний гинжин холбоог анти-оксидант болон олон төрлийн витаминаар тэтгэж өгдөг.
Hyalominerals
Эрдэс бодис, hyaluronic хүчил болон хүчил төрөгчийн өндөр агууламжтай энэхүү бүтээгдэхүүн нь дээд зэргийн тэжээл болж үсэнд үйлчилнэ
Ceramides F
Фитоцерамид болон витамин F форте серүм нь нарийн ширхэгтэй үсэнд гүн тэжээл өгнө.
Rebuilding Hair Bath
Нөхөн сэргээх үйлчилгээтэй тэжээлийн угаагч
Rebuilding Hair mask
Үсний уургийг нөхөж, үсний угаас нь сэргээн засварлана.